Австралийн Дархлаажуулалтын Техникийн Зөвлөх Баг (ATAGI)
Австрали улсын вакцины хэрэглээний асуудлаар Засгийн газарт шийдвэр гаргахад нь тусладаг мэргэжилтнүүдийн баг.
Багцын үнэлгээ
Австралид ашиглагдах вакцинууд чанарын өндөр түвшинд байгааг шалгах процесс. Эм, Эмийн Бүтээгдэхүүнийг Хянах Газар (TGA) эдгээр үнэлгээг хийдэг.
Нэмэлт (Boost) (Нэмэлт тарилга)
Эхний тунгийн дараа дархлааг илүү сайжруулах эсвэл дархлааг удаан тогтоох зорилгоор хийх нэмэлт вакцин.
Эсийн өсгөвөр
Шингэнд ургуулсан эсүүдийг ашиглан вакцины хольцыг бэлдэх.
Эмнэлзүйн Туршилт
Судалгааны нэг төрөл. Хүмүүс нэг бол шинэ вакцин хийлгэх бүлэгт эсвэл хяналтын бүлэгт хамрагдана. Хяналтын бүлгийн хүмүүс өөр төрлийн вакцин хийлгэх эсвэл бие махбодод ямар нэгэн нөлөөгүй энгийн бодис болох плацебо хэрэглэнэ. Оролцогчид ихэнхдээ өөрсдийгөө аль бүлэгт хамрагдсанаа мэддэггүй. Эрдэмтэд шинэ вакцины аюулгүй байдал болон үр дүнг судалдаг.
Цар Тахалтай Тэмцэх Бэлэн байдал, Инновацийн Эвсэл (CEPI)
Улс орнуудад КОВИД-19 вакцинжуулалтыг хүртээмжтэй байлгахад тусладаг олон улсын байгуулллага. Энэ байгууллага нь ялангуяа бага орлоготой орнуудад хүн амынхаа 20%-г аюулгүй, үр дүнтэй вакцинаар хангахад нь засгийн газруудад тусалдаг.
Хүйтэн хэлхээ
Вакциныг зөв хэмд хадгалж, тээвэрлэх.
Хосолсон вакцин
Хосолсон вакцинууд нь нэг хүнд хийж болох 2 болон түүнээс дээш вакцинуудыг нэг тунд багтаасан байна.
Нийлмэл вакцин
Вакцины үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор хоёр бодисыг (голдуу уураг болон полисахарид) нэгтгэх.
Эсрэг заалт
Эрүүл мэндийн ноцтой сөрөг үр дагаварт хүргэх эрсдлийг нэмэгдүүлдэг өвчин (эсвэл эрүүл мэндийн нөхцөл байдал).