Тромбоцитопени хам шинжтэй цусны бүлэгнэлт (TTS)
Шинээр гарч ирсэн ноцтой нөхцөл байдал. Тухайн хүний тархи болон биеийн бусад хэсэгт хэвийн бус цусны бүлэгнэлт үүсэх. Энэ нь мөн цусны ялтас эсийн түвшин багассантай холбоотой.
Дамжилт
Вирусын хүнээс хүнд дамжих чадвар.
Вакцинжуулалт
Аливаа өвчнөөс хамгаалах дархлааны системийг дэмжих зорилгоор вакцин хийх. Түгээмэл ашигладаг нэр томъёонд тун (shot), хатгалт (jab), зүү (needle), тарилга хийх (inoculation) зэрэг орно.
Вакцин
Аливаа бичил биетний эсрэг тэмцэн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд бидний дархлааны системд дэмжлэг үзүүлдэг эмийн төрөл. Вакциныг тухайн хүнд бичил биет халдахаас өмнө хийдэг. Вакцин бүр нь аливаа бичил биетний эсрэг тэмцэх эсрэг биетүүд ялгаруулахад дархлааны системийг дэмждэг.
Вакцины төлөөлөгч
Зөвшөөрлөө аваагүй, туршилтын шатандаа байгаа шинэ вакцин.
Вакцины эргэлзээ
Тухайн хүн вакцины талаар эргэлзэн, санал болгосон вакциныг хийлгэхээс татгалзах эсвэл хойшлуулах.
Хувилбар (мутац)
Вирусын генетикийн мэдээлэлд бага зэрэг өөрчлөлт орох. Тухайн вирус хуваагдалд орон, өөрийгөө олшруулснаар шинэ хувилбарууд болдог.
Хуруу шил
Эмийг агуулах жижиг сав.
Вирусын урсгал
Вирус хүний биед орж боловсорсны дараа эргэн тойронд тархан урсаж эхэлдэг. Яг энэ үед вирус бусад хүмүүст тархах болон дамжих боломжтой болдог.
Вирусын вектор вакцин
КОВИД-19-н үүсгэгчээс өөр төрлийн вирусын хувиргасан хувилбарыг агуулдаг вакцин. Хувиргасан вирус дотор КОВИД-19 вирусын нэг хэсгийг хийдэг ба үүнийг “вирусын вектор” гэж нэрлэнэ. Вирусын вектор хүний биед орсны дараа генетикийн бүрэлдэхүүнүүд нь эсүүдэд яг КОВИД-19-г үүсгэгч вируст өвөрмөц уураг ялгаруулах зааварчилгаа өгдөг. Энэ зааварчилгааг ашиглан бидний эсүүд тухайн уургийг хуваагдалд оруулан олшруулдаг. Ингэснээр хүний бие Т лимфоцит болон В лимфоцит эсүүдийг үүсгэн ирээдүйд тухайн вирусээр халдвар авахад хэрхэн тэмцэхээ санах чадвартай болдог.