Анхдагч
Вакцин хийсэн анхны удаа.
Уургийн дэд нэгжийн вакцин
Үүнд бичил биетэн бүхлээрээ бус түүний хоргүй хэсгүүд (уургууд) ордог. Вакцин хийсний дараа бидний бие махбодь тухайн уургийг байх ёсгүй гэж танин цусны элементүүд болох Т лимцофит эсүүд болон эсрэг биетүүдийг ялгаруулснаар ирээдүйд тухайн бичил биетнийг танин устгах чадвартай болдог.
Вакцины дараах хариу урвал
Вакцинжуулалтын дараа тохиолддог түгээмэл бүлэг шинж тэмдгүүд. Үүнд вакцин тарьсан хэсэгт хөндүүрлэх, улайх, хавдах шинжүүд орно. Тухайн хүн бага зэрэг ядрах, бүлээрэх эсвэл толгой өвдөх шинж илэрч болно. Хамгийн чухал нь эдгээр шинж тэмдгүүд нь дархлааны систем ажиллаж байгаагийн илрэл юм.
Улсын хяналтын байгууллага
Тухайн улсад ямар вакцинууд хууль ёсоор бүртгэгдэн ашиглагдах тухай шийддэг засгийн газрын байгууллага.
Нэвтрүүлэлт
Шинэ эм тан эсвэл вакцин нэвтрүүлэх. КОВИД-19 дархлаажуулалтын хөтөлбөрт энэ нь хэд хэдэн үе шаттай: 1а, 1б, 2а, 2б, 3. Нэн түрүүнд хамрагдах бүлгийг тодорхойлохдоо КОВИД-19-д хэн хамгийн их өртөх магадлалтайг баталсан сүүлийн үеийн нийгмийн эрүүл мэнд болон анагаах ухааны судалгаанууд дээр үндэслэдэг.
САРС-КоВ-2
КОВИД-19 гэх өвчнийг үүсгэгч вирусын албан ёсны нэр. Энэ нь коронавирус гэх вирусуудын ангилалд харьяалагддаг.
Ийлдэс судлал
Цусан дах эсрэг биетүүдийн түвшингийн (дархлааны уургууд) хэмжилт.
Гаж нөлөө
Вакцины урьдчилан тооцоолоогүй сөрөг нөлөөнүүд.
Гадаргуугийн уураг
Коронавирус гадаргуудаа өргөслөг товгоруудтай. Эдгээр товгоруудыг гадаргуугийн уургууд гэж нэрлэдэг ба эдгээр нь вирусыг
Эм, эмийн Бүтээгдэхүүний Хяналтын Газар (TGA)
Эм, эмийн Бүтээгдэхүүнийг Хянах Газар (TGA) нь аливаа вакцин болон бусад эмийн бүтээгдхүүнийг Австрали улсад хэрэглэж эхлэхээс өмнө хяналт тавих, шалгах үүрэгтэй.